Итгэлцлийн үйлчилгээ

Бүтээгдэхүүний ерөнхий нөхцөл
Төрөл Хугацаа Үр шим хүртэх
Энгийн нөхцөлтэй 6-24 сар Хугацааны эцэст үр шимээ хүртэх боломжтой
Уян нөхцөлтэй 6-12 сар Сар, улирал, хагас жил тутам үр шимээ хүртэх боломжтой
НОМИН ЮНИТИ ББСБ давуу тал

Бид 2002 онд байгуулагдсанаас хойш тасралтгүй 22 дахь жилдээ үйлчилгээ үзүүлж байна.

ЭСДЭЛГҮЙ

Таны хөрөнгө ББСБ-ын өөрийн хөрөнгөөр баталгаажих тул эрсдэлээс хамгаалагдах болно

ӨНДӨР ӨГӨӨЖ

Банкны хадгаламжийн хүү болон бусад ББСБ-ын итгэлцлийн үр шимээс өндөр өгөөж хүртэнэ

НАЙДВАРТАЙ

Урт хугацааны тогтмол найдвартай харилцаа

ШУУРХАЙ ЗЭЭЛ

Итгэлцэлээ барьцаалан шуурхай зээл авах боломжтой

УЯН ХАТАН

Сар, улирал, жилээр үр шим тооцож төлнө

“Итгэлцлийн үйлчилгээ” нь Иргэн, Байгууллагын мөнгөн хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулан, тодорхой хугацаа болон хүүтэйгээр авч ББСБ нь харилцагчийн өмнөөс эрсдэлийг тооцож, найдвартай байдлыг харгалзан зээл болон бусад төрлийн хөрөнгө оруулалтад байршуулж, харилцагчийн хөрөнгийг эрсдэл, үнэгүйдлээс хамгаалж өндөр үр шим /ашиг/ олж өгөх зорилгоор харилцан ашигтай хамтран ажилладаг үйлчилгээ юм.

Итгэлцлийн үйлчилгээ нь харилцагчийн хөрөнгийг гэрээний үндсэн дээр эрсдэлээс хамгаалж, харьцангуй өндөр үр шимийг хүртээх зорилгоор харилцан тохиролцож, хамтран ажилладаг. Энэхүү үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжийн аль нь ч авах, үйлчлүүлэх боломжтой. Санхүүгийн Зохицуулах Хорооноос итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг санхүүгийн чадамжтай (дүрмийн сан нь 1 тэрбум төгрөгөөс дээш), санхүүгийн үйлчилгээ үзүүлэх нөөц, туршлагатай (2 жилээс дээш хугацаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн), мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан гэсэн шалгуурыг хангасан, үйл ажиллагаа тогтворжсон ББСБ-т олгодог.

Итгэлцлийн хөрөнгө нь биет ямар ч төрөл хэлбэртэй байж болно. Тухайлбал,

  • Мөнгөн хөрөнгө
  • Сангийн хөрөнгө
  • Үл хөдлөх хөрөнгө
  • Үнэт цаас Бонд, Хувьцаа гэх мэт

Итгэлцлийн хөрөнгийг ямар хэлбэрээр авах талаарх мэдээлэл, нөхцөлөө тухайн ББСБ нь өөрийн үйл ажиллагааны онцлог, бизнесийн загвар, нөөц боломжоос шалтгаалж харилцагчдад мэдээлж, татдаг. Итгэлцлийн хөрөнгөө харилцагч буюу итгэлцэл байршуулагч нь өвлүүлэх, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг олгох зэргээр хадгаламжтай адилаар олгож болно.

Итгэлцлийн үйлчилгээтэй байх нь дараах давуу талуудтай. Үүнд:

  • Валютын ханшийн болон хүүгийн бууралтын эрсдэлээс сэргийлэх.
  • Зах зээлийн дундаж хадгаламжийн хүүнээс өндөр өгөөж хүртэх.
  • Инфляцад өртөхгүй байх.
  • Хөрөнгийг хадгалах, хуримтлуулах.
  • Санхүүгийн ойлголт, мэдлэгээ тэлэх, хөгжих.
Итгэлцлийн үйлчилгээ авах
Алхам 1

Мэдээлэл авах

Алхам 2

Гэрээ байгуулах

Алхам 3

Үр шимээ хүртэж эхлэх