ББСБ-ын ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Харилцагч таны мэдээлэл болон мэдээллийн нууцлалыг бид хүндэтгэж, чанд хадгалах бөгөөд нууцлалтай байдлыг ханган ажиллана.

Хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсвэл тодорхойлох боломжтой бусад өгөгдөл мэдээллийг ойлгоно.

Эмзэг мэдээлэлд яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, итгэл үнэмшил, улс төрийн намын харъяалал, эрүүл мэнд, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн түүх, захидал харилцаа, гэр бүлийн байдал, гишүүдийн мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, хөрөнгийн гарал үүсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, эрх бүхий байгууллагын лавлагаа зэрэг мэдээллүүд багтана.

ББСБ нь харилцагчийг зөвхөн өөрийн хүсэлтээр ББСБ-д харилцагчаар бүртгүүлэх, ББСБ-аас бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлж, гэрээний зүйл заалт, нөхцлүүдийг болон шаардлагатай үнэн зөв мэдээллүүдийг ББСБ-д гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд холбогдох гэрээг байгуулан, бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлнэ. Үүнд, Засгийн газар болон улсын онцгой шийдвэрийн дагуу халамжийн данс нээх тохиолдол хамаарахгүй болно.

Харилцагч нь ББСБ-тай гэрээ байгуулахын өмнө гэрээний нөхцөл, зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд ББСБ үйлчилгээ үзүүлэхээс татгалзана. Хэрэв ББСБ-тай гэрээ байгуулсны дараа харилцагч тухайн гэрээний дагуу өгсөн зөвшөөрлөөсөө татгалзах бол татгалзлаа бичгээр илэрхийлнэ. Энэ тохиолдолд ББСБ үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, харилцагчийн дансыг хааж, холбогдох гэрээг цуцлах арга хэмжээг авна.

Харилцагч нь өөрийн хүсэлтээр ББСБ-д шинээр данс нээх болон бусад нэмэлт үйлчилгээг авах бүрт өмнө нь өгсөн мэдээллээ шинэчлэн өгөх бөгөөд зөвхөн үнэн зөв мэдээлэл, баримтыг өгөх шаардлагатай. Хэрэв харилцагч нь холбогдох хуулийн дагуу мэдээллээ шинэчлээгүй болон худал мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж өгсөн нь ББСБ-ын холбогдох шалгалтуудаар тогтоогдсон тохиолдолд ББСБ үйлчилгээ үзүүлэхээс татгалзах болон ББСБ-д учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.

ББСБ нь харилцагч таны дараах хувийн мэдээллийг зөвхөн таныг өөрийн биеэр зөвшөөрч ББСБ-ын аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлтийн маягт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан болон цахим сувгаар хийгдэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ББСБ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, санал болгох эсвэл мэдээлэл өгөх зорилгоор цуглуулна. Үүнд:

  • Хувийн мэдээлэл буюу таны овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, гадаад улсын иргэн тохиолдолд Монгол улсад оршин суух эрхийн үнэмлэх болон гадаад паспортын хуулбар, оршин суугаа хаяг, шуудан болон цахим хаяг, утасны дугаар, факс гэх зэрэг мэдээллүүд;
  • Хөрөнгө орлогын мэдээлэл (зээл авах үед);
  • Таны ББСБ-ынцахим бүтээгдэхүүн үйлчилгээнд хандсан төхөөрөмжийн IP хаяг болон хандалтын түүх;
  • Гуравдагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл буюу:
  • НД – Нийгмийн Даатгалын аливаа шимтгэл төлөлтийн мэдээлэл, лавлагаа
  • Татвар – Татварын өргүй эсэх лавлагаа
  • ШШГЕГ – Өр төлбөргүй эсэх лавлагаа
  • МБ – Монгол Банк-ын зээлийн мэдээллийн сангаас харилцагчийн нэр дээр бүртгэлтэй бүх төрлийн зээлийн мэдээлэл;
  • Бусад шаардлагатай мэдээлэл.

Бид Монгол улсын Иргэний хууль, ББСБ-ын тухай хууль, ББСБ, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, Эрх бүхий зохицуулагч байгууллагын дүрэм, журам, ББСБ-ын дотоод бодлого журам, депозит, цахим болон картын бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл болон хураамжийн ерөнхий нөхцлийн хүрээнд таны мэдээллийг дараах шалтгаанаар авах, бүртгэх, ашиглах болон хуваалцах боломжтой:

  • Харилцагчийн гаргасан хүсэлтийн дагуу ББСБ-дшинээр харилцагчаар бүртгэх;
  • Харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх;
  • Харилцагчаас ирүүлсэн санал, гомдолд дүн шинжилгээ хийх, шалгах, нөхөн барагдуулах;
  • Харилцагчийн өгсөн мэдээлэлд үндэслэн тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож харилцагчид хүргэх,үйлчилгээний чанарыг сайжруулах;

Харилцагчийн үйлчилгээ үзүүлэх явцад хувийн мэдээллийн зөрүүтэй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, танин баталгаажуулах.

Бид дараах тохиолдолд таны мэдээллийг ББСБ-ын аливаа үйлчилгээ авах хүсэлтийн маягт, цахим сувгууд, судалгаа болон санал асуулгаар дамжуулан цуглуулна:

  • Харилцагчаар бүртгүүлэх, ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээг авах болон данс нээлгэхээр ББСБ-ын салбарт биечлэн ирэх үед салбар тооцооны төвийн ажилтан авах;
  • Та гүйлгээ, төлбөр тооцоо болон зээлийн үйлчилгээг салбар тооцооны төвөөр болон аппликэйшнээр авах хүсэлт гаргах үед;
  • Та ББСБ-ын салбар тооцооны төв, Үйлчилгээний нэгдсэн төв болон албан ёсны цахим сувгуудаар дамжуулан санал, гомдол ирүүлэх үед;

Та ББСБ-д өмнө нь өгсөн мэдээллээ салбар тооцооны төв болон аппликэйшнээр дамжуулан өөрчлөх болон шинэчлэх үед;

Бид Монгол улсын холбогдох хууль тогтоомж, ББСБ-ын дотоод бодлого, журам, цахим болон картын бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн ерөнхий нөхцлийн хүрээнд таны хувийн мэдээллийг танаас гаргуулан авч, танд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлэх зорилгоор ашиглах бөгөөд ББСБ-ын дотоод бодлого, журмын дагуу хувийн мэдээллийг хадгалах, архивлах болон устгах үйл ажиллагааг явуулна.

ББСБ нь харилцагчийн зөвшөөрлөөр, холбогдох хууль тогтмоомжийн дагуу харилцагчийн хувийн мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх бөгөөд харилцагчийн хүссэн үед түүний ямар төрлийн хувийн мэдээллүүдийг ББСБ хадгалж буй талаарх лавлагааг гаргаж өгөх боломжтой бөгөөд харилцагч хүсэлтээр салбар тооцооны төвд хандан бичгээр гаргаж болно.

ББСБ нь харилцагчаас бичгэн хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийг нягтлан шалгаж, харилцагчийг танин баталгаажуулсны үндсэн дээр холбогдох мэдээллийг харилцагчид гаргаж өгнө.

  1. ББСБ таны хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн байдаг.
  2. Харилцагч дансаа хаалгасны дараа ч харилцагчийн мэдээллийн нууцлалтай байдлыг ББСБхуульд нийцүүлэн хангасаар байх болно.
  3. ББСБ нь харилцагчийнхаа мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор техник технологийн болон процессын аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.
  4. ББСБ нь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ISO27001:2013 стандарт болон шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.
  5. ББСБ нь гадны үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажиллахдаа Олон улсын аюулгүй байдлын шилдэг туршлагын дагуу Мэдээллийн Аюулгүй Байдлын стандартуудыг дагаж мөрдөн ажиллах хатуу шаардлага тавьдаг.
  6. Харилцагчийн мэдээллийг хаашаа дамжуулж байгаагаас үл хамааран бид харилцагчийн хувийн болон нууцлалтай мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилладаг болно.

ББСБ нь таны мэдээллийг Монгол улсын хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын дагуу дараах эрх бүхий зохицуулагч байгууллага болон хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд:

  • Аливаа шүүх, прокурорын болон хууль сахиулах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны шаардлагаар;
  • Эрх бүхий зохицуулагч байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гаалийн болон татварын алба түүний хянан шалгагч, улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
  • Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан мэдээг бэлтгэн, эрх бүхий зохицуулагч байгууллагад хүргүүлэх;
  • Зээлийн мэдээллийн санд мэдээлэл гаргаж өгөх;
  • Таны мэдээлэлд хандах эрхтэй буюу таныг төлөөлөхөөр итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдийн хүсэлтээр;
  • Хуульд заасан бусад үндэслэл, шаардлагаар;

ББСБ нь маркетингийн болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор таны мэдээллийг таны зөвшөөрөлд үндэслэн өөрийн гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хуваалцах боломжтой.